Эх Нялхсын Төвийн Ерөнхий Мэс Заслын эмч, МУ-ын гавьяат эмч Д.Авирмэд, их эмч Ганбаяр болон бусад эмч сувилагч нарын тусламжтайгаар хагалгааны үйл явц амжилттай болсон.
Энэ хагалгаагаар хавдрын ихэнх хувийг нь авсан. Үүний дараа Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв-д өгсөн шинжилгээний хариугаар хорт хавдар гэж илэрсэн.Энэ хавдар нь 15смХ15см хэмжээтэй мэдрэлийн эсийн гаралтай гол судасны хана гялтганатай мөн уушги зүрхээ баруун тийш шахан байрласан гэж тодорхойлсон.
Хагалгааны дараа бие нь сайжирч “Хавдар Судлалын Үндэсний Төв”-ийн “Туяа Эмчилгээний Тасаг”-т ирж 20 удаагийн туяа шарлагын эмчилгээ мөн , 6 удаагийн химийн тариа хийснээр эмчилгээ дууссан.
Одоогоор охины маань цээжний зүүн орой хэсэгт 4,2смХ3,1см-ийн гол судасны хана гялтганатай наалдсан хорт хавдрын үлдэгдэл байгаа бөгөөд хавдар огтхон ч тархацгүй.Иймд ХӨСҮТ болон ЭНТ-ийн эмч нар яаралтай үлдэгдэл хэсгийг гадаадын хөгжингүй орнуудад явж эмчлүүлбэл 100% эдгэрнэ гэсэн таатай хариу хэлсэн.